Skip to main content

Танилцуулга

SonarQube гэж юу вэ?​

Кодын чанар болон аюулгүй байдлыг шалгах платформ. Хөгжүүлэлтийн бүх шатанд чанартай, аюулгүй, засвар үйлчилгээ хийхэд хялбар кодыг баталгаажуулна.

SonarQube Development Workflow

SonarQube-ийг CI/CD урсгалд хэрхэн нэгтгэх. Кодын чанарын шалгалт IDE-аас эхлээд production хүртэлх бүх үе шатанд хийгддэг.


Яагаад кодын чанарыг хянах хэрэгтэй вэ?​

Чанар муутай кодын үр дагавар:

  • Техникийн төлбөр нэмэгдэнэ
  • Аюулгүй байдлын эрсдэл дагуулна
  • Хөгжүүлэлтийн хурд удаашрана
  • Өртөг нэмэгдэнэ
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамж буурах
  • Хөгжүүлэгчийн ч гэсэн сэтгэл зүйд муугаар нөлөөлнө

Чанартай кодын давуу тал:

  • Аюулгүй байдал
  • Хурдан хөгжүүлэлт
  • Хэмнэлт
  • Хамтран ажиллах
  • Тогтвортой байдал

SonarQube-ийн үүрэг:

Кодын чанарыг автоматаар шалгаж, асуудлуудыг эрт илрүүлнэ. Алдаа засах цагийг багасгаж, програм хангамжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулна.


Үндсэн онцлогууд​

  • Чанарын баталгаа: Бүх төсөл, багуудын кодын тогтвортой жигд чанар
  • Аюулгүй байдал: Бүтээгдэхүүн гарахаас өмнө аюулгүй байдлын зөрчлүүдийг илрүүлэх
  • Стандартын дагуу байдал: Салбарын стандарт, зохицуулалтын шаардлага
  • Багийн бүтээмж: Алдаа засах, кодын шалгалтанд зарцуулах цагийг бууруулах

CI/CD урсгал дахь SonarQube​

SonarQube хөгжүүлэлтийн дараах үе шатуудад оролцоно:

  1. IDE интеграци: Хөгжүүлэгчид IDE дээрээ кодыг шууд шалгана
  2. Build & Test: CI/CD системүүд (GitLab, GitHub, Jenkins, Azure DevOps, Bitbucket) SonarQube-д шинжилгээ хийлгүүлнэ
  3. Quality Gate: Код тодорхой стандартад хүрэх үед л merge/promote хийгдэнэ
  4. Production Ready: Quality gate-ийг давсны дараа л production руу явна

Чанартай код production руу орчихвол хэн хэндээ амар юмдаа.